MonIreland.Net

ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ

ХАРАГТУН, МЭДЭГТҮН, УХААРАХТУН

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР

МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ

ГАЗАР ГАЗАР ГАЗАР

ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ

МЭДТҮГЭЙ, АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ

Мөнх Хөх Тэнгэрийн Гэрэл

Миний Хөх Монголыг ивээж байна

Тэнгэр бөөгөөр дамжуулан

Түмэнд түгээн сонордуулах нь

Өөрийн өвгөдийг өнгөрсөн гэж мартана уу?

Өнө ирээдүйд ирнэ гэж санасангүй юу?

Эмгэд буурлуудыг ээжийгээ гэж  мэдсэнгүй юу?

Эргэж тойрон энхрийлэх болно гэж ухаарсангүй юу?

Алтан нарыг алгаараа хаахаар оролдоно уу?

Амиа л аргацаавал аврагдана гэж горьдоно уу?

Мөнгөн сарыг минийх гэж өмчлөх нүү?

Мөнгөтэй бол бүгд болно гэж баярхана уу?

Дэлхийн эзэнг өөрийгөө гэж эндүүрнэ үү?

Дээр нь л суучихвал Хаан гэж мөрөөднө үү?

Байгалийн хуулийг балмадаар өөрчлөж зүрхлэнэ үү?

Бичиж солиод л болчихно гэж зөрүүдэлнэ үү?

Огторгуйг Огт Ор Үгүй гэж санав уу?

Очир алмаснаас ч үнэгүй гэж сэтгэв үү?

Одон гариг маньд хамаагүй гэж бодно уу?

Олж, идэж л байвал болно гэх нүү?

Тэнгэрийн гэсхээлийг

Тэр ч гайгүй биз гэж мунхаглана уу?

Тэнгэр дээдсүүдийг

Тэр ч юу л бол гэж басамжлана уу?

Өдрийн гэрлийг өнгөгүй гэж бодоо юу?

Өөрт ашигтай ч, бусдад хортойг хийж зүрхлэх нүү?

Шөнийн харанхуйг харагдахгүй гэж баясав уу?

Шүлэг, найргийг шүүсгүй гэж мунхараа юу?

Хамаг Монголыг минь хамгаалах Тэнгэргүй гэх нүү?

Харыг ч цайлгадаг жамыг ирэхгүй гэж итгээ юү?

Хаан намайг харьж ирэхгүй гэж баярлана уу?

Хар бүхэнг ниргэхгүй гэж амирлаа юу?

Тэнгэрийн дор оршихгүй гэж тэрсэлдэх нүү?

Тийрэнгийн сүнс хамгаална гэж тэнэгтэх нүү?

Газрын дээр гишгэхгүй гэж галзуурах нуу?

Ганц амьдраад үхнэ гэж  айгаа юу?

Агаараар амьсгалдагаа аз гэж мэдэх үү?

Алтаар солиод үзмээр байна уу?

Усаар ундаалдагаа хувь гэж мэдэх үү?

Уснаас урваад хармаар байна уу?

Чулуу, шороог хог гээд байна уу?

Чулуугаа авчихаар хаана өнхрөхийг чинь харах уу?

Ургамал, модонд уурлаад байна уу?

Урвуулаад авчихвал уушиг, зүрх чинь ургах болов уу?

Нар, сарыг хол гэж харна уу?

Найман зүг зугтсан ч чи хаашаа зайлна вэ?

Газар, тэнгэрийг эзэгнэнэ гэж мөрөөднө үү?

Галав юүлхэд хаашаа, юугаа авч явах вэ?

Тэнгэрийн гэрлийг Харцгаа, Үзэцгээ, Ухаарцгаа

Нүдээрээ харахаас нааш итгэдэггүй бол Харцгаа

Чихээрээ сонсохоос нааш итгэдэггүй бол Сонсоцгоо

Тал талаас нь яаж ч шинжлээд

Таах аргагүй үнэнд гүйцэгдэнэ

Мэлмийтэй нь мэлмийгээрээ

Мэргэлдэг нь мэргээрээ мэдэцгээ.

Зуун зуунаар зүүрмэглэн мансуурч

Зурлагаа ч танихаа байсан та нар

Зуурдын тавилангаа таягдан хаяж

Зүүд нойрноосоо сэргэх цаг чинь болжээ.

Тэнгэрийн гэрлийн ивээх цаг нь хязгаартай

Тэнгэрийн үрсээ ухаанаараа ялгартал харах хугацаатай

Тэнгэр удганаас үнэн үг сонсон ухаажин

Тэнэгрэлээ тэнгэрийн зарлигт нийцүүл.

Удам судраа хайж мэдэцгээ

Урдах амьдралаа ухаарч бодоцгоо

Өнгөрсөнг сөхөж харцгаа

Өнөөгөө бодож сэхээрцгээ

Өнөд мөнхөд итгэж гэгээрцгээ.

Өнгө мөнгөнд хууртахаа боль

Өлмийд чинь нүх ухагсдыг харцгаа

Өвгөдийг чинь өслөн алсанг ухаарцгаа

Өөрийг чинь өчиггүй боомилж байгааг мэдэцгээ

Өөр хойч үрсийг чинь

Өмчийн боол болгох санааг таньцгаа.

Буруу бүхэнг хийсний чинь төлөө

Буруу бүхэнг өөгшүүлсний чинь төлөө

Буруу бүхэнг дуугүй байсны чинь төлөө

Буруу бүхэнг дагасны чинь төлөө

Бултаар нь бут ниргэхээр

Тэнгэрийн гэрэл ирчихээд

Тэнхээрч ухаажих замыг чинь заагаад

Тэнгэр улаач элчээрээ

Тэр чигт нь зарлуулж байгааг анхаар.

Товлосон хоног дуусч

Тэсвэр тэвчээр нь барагдмагц

Ухаарч, уярч ойлгож хичээсэн нь аврагдан

Харааж, зүхэж худал яригсад нь бүгд өртөх болно.

Төрийн сонгууль хүртэл хугацааг

Түмэн буман олондоо өгсөнг анхааруулж байна.

Тэнгэрийг ойлгон тэнэгрэхээ болих хүртэл

Тэнгэрт захирагдан тоглоомоо болих хүртэл

Тэнгэрийн гэрэл та нарыг гадаа ч гэрт ч

Хүн чиний биенд хүчит туяагаа тусган

Хохимой толгой дахь бодлыг чинь уншин

Хоног төөрүүлэх агшинг чинь ажиглан

Хөнөөл их Аянга буулгахаар харна.

Хөх Монголыг минь Аврах уу? Алах уу? гэх

Хойтон жилийн Төрийн сонгуулийг

Өвгөд чинь өөрийн нүдээрээ

Өлмийгөөс чинь Эрлэгийн сүнсүүд

Хажууд чинь Хаан Чингис би

Хананд чинь Хатад сонсон

Дээрээс тэнгэр

Доороос газар

Дэргэдээс ховчууд сонсон

Хэн юу хор сэдэх, бодохыг

Амьсгалах агаараар чинь

Уух ундаар чинь

Идэх хүнсээр чинь

Дотор чинь ороод

Догь гэгч нь тухлаад авсанг сонордуулж байна.

Хөх Монголчууд өөрсдийн Эцэгтэй

Хөх Монголчууд өөрсдийн Эхтэй

Хөх Монголчууд өөрсдийн Тэнгэртэй

Хөх Монголчууд өөрсдийн Заяатайг

Тэнгэрийн гэрэл сануулан

Тэртээх дээрээс мэндчилсэнг

Тэнгэр удган минь та нарт

Тэр чигт нь үзүүлэх болно.

Миний Хөх Монголчуудын

Босоо заяаг боомлох гэсэн хөг чинь өнгөрсөн

Миний Хөх Монголчуудын

Босоо тавиланг худалдаж авах зол чинь дутна.

Толгойтой бүхэн бодоцгоо

Том жижиг чинь хамаагүй

Тэнгэрийн дор мөнхөд орших гэвэл

Тэнгэрийн гэрлийг ойлгоцгоо.

Сүүлчийн боломж, Сүүлчийн ухаарал

Сүүлчийн сануулга, Сүүлчийн зөвшөөрөл

Сүйрэл үү? Мандан бадрал уу?

Устгал уу? Урагшлах хөгжил үү?

Түүнийг Монголчууд өөрсдөө сонгоно.

Тэнгэр тэднийг харан байна.

Тэнгэрийн гэрэлд Бурхан минь гэж бүү дууд

Тэнгэрийн гэрэлд зөвхөн Сайн сайханг л бодоцгоо

Тэнгэрийн гэрэлд Өвгө дээдсээ хайрлацгаа

Тэнгэрийн гэрэлд Тэнгэр заяа хайрласанд таларх

Тэнгэрийн гэрэлд Тэртээх түүхээ мэдэж ав

Тэнгэрийн гэрэлд Хөх Монголын сайхан ирээдүйг гуйцгаа

Тэнгэрийн гэрэлд Нэгдэн, цугларч

Тэнгэрийн гэрэлд Хүслээ шивнэ

Тэнгэрийн гэрэлд Зөв сүсэглэн

Тэнгэрийн гэрэлд Зөв амьдарцгаа

Тэнгэрийн гэрэлд Худал бүү ярь

Тэнгэрийн гэрэлд Хулгай бүү хий

Тэнгэрийн гэрэлд Хайрыг мэдэрч

Тэнгэрийн гэрэлд Орчлонг хайрлацгаа

Тэнгэрийн гэрэл Биеэр чинь гүйж байгаад итгэ

Тэнгэрийн гэрэл  Бодлыг чинь уншдагт итгэ

Тэнгэрийн гэрэл Чи зөв хүн бол ивээнэ

Тэнгэрийн гэрэл Чи буруу хүн бол устгана.

Мөнх Тэнгэрийн

Хувь заяагаа өөрөө өөрөө хариуцан

Мөнх Тэнгэрийн

Хувь хишгээ хамтаараа хамгаалан

Мөнх Тэнгэрийн

Хувь тавилангаараа Төрөө өөрсдөө мандуул.

Эзэн нь юмаа мэдэж

Эрэг нь усаа хашдаг.

Тэнгэрт тэрслээд

Тийрэн  бологчид

Тэнгэрийн гэсхээлээс нуугдах газаргүй.

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР

МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ

ГАЗАР ГАЗАР ГАЗАР

Татварын бодлого дагаж машины үнэ өсөв
УИХ-аас энэ оны төсвийг батлахдаа Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсан. Үүнд авто­машины онцгой албан татварын хууль ч мөн багтаж байгаа юм. Энэхүү хуулийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдөх ёстой.  Гэтэл татвар нэмэгдэх сургаар автомашины ченжүүд ч машиныхаа үнийг оноос өмнө нэмээд эхэлчихсэн. Харин хууль хэрэгжиж эхэлсний дараа автомашины үнэ ханш ямар байгааг сонирхохоор нийслэлдээ л хамгийн том нь болох “Да хүрээ” авто машины захыг зорилоо.

Уг нь автомашин худалдаалах зориулалттай зах хажууханд нь байсаар атал захын өмнөх автозамын нэгдүгээр эгнээгээр нэлээд урт  үргэлжилсэн номертой, номергүй, шинэ хуучин автомашинуудыг зарахаар тавьсан харагдлаа. Хууль журмандаа бол тээврийн хэрэгсэл зорчих замын нэгдүгээр эгнээнд машин тавихыг хориглосон байдаг. Олон жилийн өмнөөс л зах дотор машинаа тавьж чадаагүй иргэд, ченжүүд энд зогсдог болсон уламжлал одоо ч хэвээр. Уг зам дээр машин зарахаар зогсч байсан 30 эргэм насны залуу “Зах дотор машин тавих мөнгө төгрөг ч алга, зай талбайн ч олдохгүй юм байна. Унаж байсан машинаа зарчих санаатай л зогсож байна. Надтай адилхан зорилготой хүмүүс ч энд олон байгаа. Автомашины үнэ нэмэнгдсэн болохоор хоёр жилийн өмнө энэ захаас худалдаж авсан Верна Аксентаа таван сая төгрөгөөс тохиролцоод зарчих санаа байна. Хамгийн хямд үнээр шүү. Ченжүүд нь ирж үнэ унагаагаад байх юм. Зүгээр машин хайж яваа жирийн иргэдэд л зарна даа” хэмээн ярьсан юм. Цааш явж япон автомашин худалдаалдаг хэсэгт орлоо. Өнгө үзэмж, загвар хийц, үйлдвэрээс гарсан он, моторын багтаамж зэргээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй машинууд өнгө алаглан зогсоно. Тэндхийн ченжүүд ч зарж буй машинаа  аль болох цэвэрхэн сайхан харагдуулах гэж байсхийгээд л дээр нь тогтсон цас, цанг арчиж цэвэрлэнэ. 2002 онд үйлдвэрлэгдсэн Субару Легаси маркийн авто машины үнийг асуухад 15 сая төгрөг түүнээс доошоо буулгахгүй гэж байлаа. Хэдхэн сарын өмнө энэ машиныг 12 сая төгрөгөөр худалдаж байсан яагаад ийм үнэтэй байгааг худалдаж буй залуугаас асуухад “Автомашинаас авдаг татвар нэмэгдчихсэн, дээр нь доллар болон иений ханш өсөөд оруулж ирэх зардал нь хамаагүй өндөр болчихоод байна. Ер нь жижиг тэрэг урьд нь зарагдаж байснаасаа 2-3 сая төгрөгөөр нэмэгдчихсэн байгаа. Одоо машины үнэ бууна гэж байхгүй улам л өснө. Он гарахаас өмнө оруулж ирсэн машинууд л иймэрхүү үнэтэй зарагдаж байгаа. Одоо орж ирэх машинууд бүр ч үнэтэй болно” гэлээ. Үнэ нь огцом нэмэгдэж тэнгэрт тулсан автомашин борлогдохгүй бол үнэ нь буурах байх даа гэж асуухад,

-Манайхан нэг хэсэгтээ шоконд орж байгаад л удахгүй аваад эхлэнэ. Тэрэнд огт санаа зовохгүй байна. Хэсэгхэн цаг хугацааны л асуудал. Угаасаа манайхны хэрэглээ их өндөр болсон. Хүн болгон л машинтай болохыг хүсч байгаа цаг шүү дээ. Удахгүй цагаан сар болно. Борлуулалт нэмэгдэх нь ойлгомжтой гэсэн юм. Нээрээ ч монголчууд шинэ он гарч, шинэ улирал эхэллээ хэмээн билэгшээж тэмдэглэдэг энэ баяраар айл болгон л төмөр хөлөг хөлөглөн ах дүү, азай буурлууд дээрээ очиж золгох сонирхолтой байдаг. Зарим нь өвөл машинаа дулаан грашид “сойж” орхиод цагаан сараар асааж гангарах нь ч бий. Баяр дөхөхөөр өргөн хэрэглээний бараанаас авахуулаад автомашин хүртэл үнээ нэмдэг зах зээлийн эрүүл бус тогтолцоо бас Монголд байдаг.

Энэ зах дээр худалдаалж байгаа япон тэрэгнүүдээс хамгийн хямд нь найман сая 500 мянган төгрөг. “Үүнээс доош үнэтэй машин бараг л олдохгүй” гэж ченжүүд хэлж байлаа. Моторын багтаамж нь өндөр суудлын тэрэгнүүдийн / жийп/  үнэ ч бас тэнгэрт хадчихаж. Өмнө нь 23 орчим саяар л зарагддаг байсан Тоёото Прадо маркийн автомашины үнэ 30 саяд хүрсэн аж. Моторын багтаамж өндөртэй автомашинаас авах албан татвар нэлээд нэмэгдсэн болохоор дагаад үнэ нь өсч байгаа нь энэ. Хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хоёуланг нь хэрэглэдгээрээ санхүүгийн хувьд ч хэмнэлттэйд тооцогддог Тоёота Прүс 20 маркийн автомашин нь сүүлийн үед нэлээд эрэлттэй байгаа юм байна. Үнэ нь 13,5 сая төгрөг. Үнийг нь сайн буулгалаа гэхэд 13 саяд л өгөх аж. Гэтэл хэдэн сарын өмнө 11 сая төгрөгөөс “ярина” гэсэн ханштай байж билээ.

Автомашиныхаа үнийг дагаад сэлбэгийн үнэ ч мөн өссөн байх юм. Тус зах дээр сэлбэг зардаг чингэлгүүдээр явж сонирхоход сэлбэг тус бүрийн үнэ зохих хэмжээгээр нэмэгдсэн гэж хэлж байлаа. Сэлбэгийн ченжүүд  Японоос хуучин машин худалдаж аваад тэндээ задалж, сэлбэгээр нь оруулж ирдэг болохоор машины албан татвартай хамаагүй юм бишүү гэж асуухад “Иений ханш өссөн болохоор сэлбэг үнэтэй болсон” гэлээ. Хажууханд сэлбэг авахаар зогсч байсан залуу “Хэдий иений ханш өссөн ч сэлбэгийн үнийг арай дэндүү нэмж байгаа юм биш үү” гээд дургүйцэх. Харин сэлбэгийн ченж “Өөр чингэлэгт манайхаас ч үнэтэй зарж байгаа. Авахгүй юм бол дуугүй бай” гэсэн хариу барив.

Нийслэл хотын авто замын ачааллыг бууруулах, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх, улсын төсвийн орлого нэмэгдэх давуу талтай хэмээн Автомашины онцгой албан татварын хуулийг баталсан. Гэтэл сургаар нь бүх машин тэр бүү хэл сэлбэгнийх нь үнэ өсчихсөн байх. Ард иргэдэд дарамт учруулах энэ мэтийн хуулийг санаачилж хэрэгжүүлснээс шинэ машинуудыг нэгдсэн журмаар тухайн улс орноос нь оруулж ирэх арга чаргыг судлах, дэмжих боломж байдаггүй юм болов уу эрх баригчдад…

Х.Нарангэрэл

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ
Алс хол хүний нутагт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирж буй шинэ оны мэнд хүргэж, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд миний бие мэндчилж байгаадаа баяртай байна.

Өнгөрөн одож буй 2011 он бол монгол өвөг дээдсийн маань анхлан үүсгэсэн төрт улс Хүннү гүрний 2220, Мянганы суут хүн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн тэмдэглэлт тэгш ойнууд тохиосон манай орны түүхэнд онцгой ач холбогдол бүхий жил байлаа.

Өнөөдрийн Монгол Улс даяаршлын эрин зуунд эх орныхоо тусгаар тогтнол, монгол үндэстнийхээ баялаг өв санг өнөө хүртэл хадгалж, улам баяжуулан хөгжүүлсээр байгаа маань бид бүхний зүй ёсны бахархал мөн.

Манай улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ түүхэн үед тэрхүү хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь гагцхүү хүн төрөлхтний жинхэнэ баялаг болох Монгол хүмүүн өөрөө байх нь дамжиггүй юм.

Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажлын байр бий болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 72 гаруй мянган хүн шинээр байнгын ажлын байртай болов. Ирэх онд энэ ажил үргэлжилж бага орлоготой гэр бүлийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллах болно.

Хилийн чанадад суугаа иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудаас 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөх боломжгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар авсан судалгааны дүнгээс үзэхэд Дэд бүтэц, барилгын салбарт- 6235, уул уурхай эрчим хүчний салбарт -165, эрүүл мэндийн салбарт-131, хөнгөн үйлдвэрийн салбарт –125, Хууль эрх зүй салбарт-61 ажлын байрны бодит хэрэгцээ байгаа ба нарийн мэргэжлийн тухайлбал, агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, банк, санхүү бизнес, маркетинг, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их байна.

Түүнчлэн шинээр үүсгэн байгуулагдаж буй гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад гадаад хэлний зохих мэдлэг, орчин үеийн технологийн туршлага бүхий ажиллах хүчний хэрэгцээ ихээр бий болж, хүний нөөцийн бодлого шинэ, өндөр түвшинд тавигдаж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байгаа хэдий ч тухайн үйлдвэрлэл дээр ажиллах, шаардлага хангахуйц нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай хүний нөөц хангалттай бус, дотооддоо богино хугацаанд бэлтгэх боломж хязгаарлагдмал байна.

Тиймээс Засгийн газраас Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлэн ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

“Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад байгаа иргэдийнхээ боловсрол, чадавхи, ажлын туршлагын талаар судалгаа хийж, ажил олгогч байгууллагуудыг мэдээллээр хангах, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх, тэдэнтэй биечлэн болон онлайнаар уулзаж, харилцан мэдээлэл солилцох, эрэлт хэрэгцээг бодитоор тодорхойлох, төр засгийн бодлого шийдвэр, улс оронд болж буй үйл явдлын талаарх мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх зорилгоор “Эх орныхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт гадаадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт, Европ дахь Монголчуудын “Берлин-2011” чуулга уулзалт, “Зөгийн үүр” цахим уулзалт зөвлөгөөн зэрэг олон талт арга хэмжээг Засгийн газрын Тэргүүний хувиар өөрийн ивээл дор зохион байгуулж Та бүхнийхээ санал бодлыг байнга сонсож байна.

Цаашид ч гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний эзэмшсэн эрдэм боловсрол, давуу тал, боломж, туршлагыг улс орны хөгжилд татан оролцуулах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Гадаадад амьдарч буй иргэдийн иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил одоо 35 оронд суугаа ЭСЯ-нд явагдаж байна. Энэхүү бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Та бүхэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээр эх орны хувь хишиг болон ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг иргэний нэрийн данс нээж эзэмших боломж бүрдэх юм.

Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан Гадаад харилцааны яам дээр ажиллуулж байна.

Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах ажилд анхаарлаа хандуулж Солонгос, Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдсэн. Цаашид Европын холбооны хэд хэдэн улстай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэрээ хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэн судалгаа, хэлэлцээр хийж эхлээд байна.

Түүнчлэн Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд Улсын Их хурлын сонгуульд саналаа өгөх эрхтэй боллоо.

Манай улс байгалийн баялгаа зөв зохистой эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай өсч 20 орчим хувьд хүрлээ. Цаашид ч өсөх хандлагатай байна.

Иймд эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тулгуурласан урт хугацааны стратегийн бодлогоор Монгол хүнийг хөгжүүлж, орлогын ялгаа багатай, байгаль орчноо хамгаалсан, бүс нутаг нь жигд хөгжсөн, бүтээлчээр хөдөлмөрлөх боломжийг хүн болгонд олгосон, ядуурлыг даван туулсан 21-р зууны Монгол Улсыг бий болгож, удирдах хариуцлагатай үүрэг бидэнд ноогдож байна. Зорьж байгаа их бүтээн байгуулалтаа монгол хүн бид л өөрсдөө хийнэ.

Угтан ирж буй шинэ жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байж, улс орныхоо их бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, Монгол Улсынхаа мандан бадралыг гардан бүтээгч нь болж хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувиар Та бүхэндээ уриалж байна.

Эх орныхоо хөгжлийн түүчээ болж, нийт Монголчуудаа манлайлан хөгжил дэвшлийг хамтдаа бүтээцгээе.

Монгол Улс маань үүрд дэвжин мандаж,

Монгол хүний сүлд хийморь ямагт бадарч байх болтугай.

2011 оны 12 дугаар сарын 30

Хүндэтгэн ёсолсон:

Монгол Улсын Ерөнхий сайд,

Монгол Ардын Намын дарга Сүхбаатарын Батболд

Эх сурвалж: www.cooperation.gov.mn

Надад хэлэх үг байна: “Үхлийн” хот
Нийслэлийн өнгө төрхийг илэр­хийлэгч нь аль хэдийнэ утаа болсон. Өглөө гэрээсээ гараад л утаа гэгч урилгагүй “найз”-тай уулзана. Түү­нийг бодох тусам уур хүрнэ, бухим­дана. Энэ жилийн тухайд, УИХ агаарын бохирдлыг бууруулахад таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл хотын мэрийн мэдэгдсэнээр энэ өвөл хот утаанаасаа салахгүй нь тодорхой болсон. Уг нь нарны голтойд төрийн эрх баригчид ам урал­дан хотын утааг 30 хувь бууруулж чадна хэмээн зоримог гэгч нь амлаж байсан юмсан. Харин одоо бүх зүйл талаар болов. Ямар ч байсан дээдсүүд энэ онд агаарын бохирдлыг бууруулж чадахгүй, амжихгүй гэдгээ хэлчихлээ.

Гэтэл бодит байдал дээр өвлийн улиралд хүхэрлэг хий, азотын дав­хар ислийн агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс хэтэрхий өндөр гарчээ. Агаар дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ 1997-2001 онд 0.5-1.0 мг/мЗ болж өссөн нь тус байгууллагын зөвлөмж хэмжээнээс 50-100 дахин их, тоосны агууламж 2-27 дахин их гэсэн тооцоо хийгдсэн байна. 2001 оны агаарын бохирдлын хэмжээ ийм байгаа юм чинь, өнгөрсөн жил энэ тоо хэд болж өссөн нь тодорхой.

Түүнчлэн өвөл болохоор л утаагаар бизнес хийгчид дээр, дооргүй олширдог. Энэ ч утаагүй түлш, тийм ч амны хаалт, тэр ч үртсэн, коксжсон түлш гээд мэдэх мэдэхгүй олон зүйлийг ярих болжээ. Миний бодоход, утаагүй түлш гэдэг биднийг бага байхад аргалыг нүүрсний хогтой зуурч, хэвэнд цутгаж хийсэн түлшийг хэлдэг байв. Энэ нь ч нотлогдсон зүйл. Харин өнгөрсөн өвөл манайх нийслэлээ утаагүй болгох үйлд зүтгэж, танихгүй танилын халаасыг түнтийлгэх үйлст хүчин зүтгэсэн юм. Бид энэ удаад “Яндан” гэдэг нэртэй түлшийг түлж үзлээ. Нэг л биш ээ. Хэзээнээс мод, нүүрсээр гэрээ шатаах шахам халаадаг заншлаасаа салж чадсангүй. Уг түлшийг түлэх зааврыг нь холбогдох ажилтнуудаас авсан ч гэр нэг л сэрүүхэн өнжих. Хамгийн гол нь ассан нь ч мэдэгдэхгүй, унтарсан нь ч үл мэдэгдэх юм билээ. Гэхдээ яндангаас хар утаа гараад л байсан. Тэгэхээр би “Утаагүй Улаанбаатар”-ын төлөө нэгдээгүй болж таарав. Харин дараа нь “Үртсэн” гэх түлшийг хэрэглэж үзлээ. Бас л “Муу” дүн тавьлаа. Үртсэн түлшийг түлсэн ч нүүрсээ түлсээр л байв. Бас л яндангаар хар утаа суунаглан гарна. Ингээд бас л бүтсэнгүй.

Харин энэ жил манай СХД-ийн хэд хэдэн хороо, өөр бус хорооны нийлсэн 30 мянга гаруй өрхийн дунд “Цэвэр агаар” төслийн хүрээнд “Утаагүй хороо болгох” уриалга гаргаж, бид ч хүчин зүтгэхээр нэгдэв. Энэ хүрээнд манай XXIII хорооны иргэд “Хас”, “Өлзий” гэдэг зуухны буя­наар нүүрс түлэх “эрхгүй” болов. Хэрэв нүүрс түлбэл торгуулах “шийтгэлтэй”. Энэ нь бүр дүрэм журмаар зүйлчлэгдээд өгчихсөн бай­гаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, хороодын Засаг дарга, цагдаа, хэсгийн ахлагч нар хамтран хяналт тавих юм гэнэ. Хэр­вээ зөрчил гаргасан тохиолдолд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав, албан тушаалтныг гурваас дөрөв, аж ахуйн нэгж байгууллагыг таваас зургаа, харин агаарын бохирдлын хэмжээ өмнөхөөсөө их гарвал бүр арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулна гэх. Тэгэхээр торгуулийн мөнгө “салхи”-нд хийсчихгүй бол овоо хуримтлал бий болох нь. Гэвч утаа байсаар. Санаа дагасан ч юм уу, бүү мэд. Харин ч бүр нэмэгдсэн юм шиг. Юун нөгөө “Утаагүй хороо” болох.

Гэхдээ сүүлийн үед мөрөөдөл гэгч нь л биш бол чихэнд чимэгтэй мэдээ дуулдах болов. Манай нийслэл 2018 он гэхэд утаа гэдэг зүйлтэй “найзлах”-аа болих юм гэнэ. Юуны магад, өнөөдрийнх шиг нийслэл хойч үед минь хэрэггүй юм чинь одооноос эхлэн оновчтой шийдвэр, үр дүнтэй арга сэдсэн ч юм бил үү. Ямар ч байсан утаагүй түлш, өндгөн зэрэг нь биш шүү. Үүнтэй чинь хамт нүүрс түлдэг л юм байна лээ шүү дээ, утаа ч бас яндангаар гардаг юм билээ. Агаар бохирдуулагчын дараагийн эгнээнд мэдээж автомашинаас гарах утаа. Нийслэлд өнөөдөр 182 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байна. Тэдгээрийг хувьчилбал, утаа үүсгэгчийн 20 хувийг эзэлж байгаа гэх  . Автомашинаас гарах утаа нь яндангаас гарах утаанаас даруй хэд дахин хорт бодис агуулдаг аж. Харин тодорхойлт нь дутуу шатсан бүтээгдэхүүн юм уу, химийн үйлдвэрийн хаягдлын хольц бүхий манан бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үл үзэгдэх өөр нэг утаа хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Энэ нь агаар мандлын доод давхаргад хуримтлагдсан эхүүн хий, уур аж.

Хамгийн эмгэнэлтэй нь манай улсад жилд дунджаар утаанаас болж 90.7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилж, эмчилгээнд нь ойролцоогоор 4.8 тэрбум төгрөг зарцуулагдах болжээ. Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 40.2 хувь нь улаанбаатарчууд. Нийс­лэлд 2005 онд амьсгалын замын өвчнөөр 37 мянган хүн өвчилж, гурав орчим тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гарсан байдаг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах тодор­хой арга хэмжээ авахгүй бол амьсгалын замын өвчнөөр өвчлөх хүний тоо 2015 он гэхэд 42 мянгад хүрэх нь. Зарцуулах мөнгөний хэмжээ нь таван тэрбум төгрөг. Агаарын бохирдол хүний дундаж наслалтад нөлөөлдгийг эрдэмтэд нотолсон. Агаар дахь тоосны бохирдол хүний наслалтыг 8.6-10.2 сараар богиносгож байгаа гэсэн судалгаа гарчээ. Европын холбоо агаар дахь зөвхөн нэг бохирдуулагчийн агууламжийг бууруулснаар 2010 он гэхэд хүний насыг 2.3-2.7 сараар уртасгаж, 80 мянган нас баралтын тохиолдлоос сэргийлж, 58-161 тэрбум евро хэмнэх бололцоотой гэж үзэж байна. Хүн төрөлхтөн агаарын бохирдлоос болж өвчилснийхөө төлөө нэг жилд чамгүй мөнгө цацдаг нь эдгээр жишээнээс тодорхой харагдаж байна. Гэх мэтчилэн Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч, бид “үхлийн” хотод амьдарсаар байх уу. Эцэст нь хэлэхэд, нийслэлийн утаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байна.

О.МӨРӨН

Мэдээллийн Технологийн Оны шилдэг хүмүүс тодорлоо
“Монголын Хөгжлийн Гарц” төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 9 дэх жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2011” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2011 оны 12-р сарын 28-нд тодорлоо.

Мэдээллийн Технологийн салбарын Оны шилдгийн шилдгээр:

МАНЛАЙЛАГЧ

Ж.Бат-Эрдэнэ, Засгийн Газрын тохируулагч агентлаг Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн Газрын дарга

ПРОГРАМ ЗОХИОГЧ

С.Ганзориг, Скай Си энд Си ХХК-ийн Ахлах инженер

СУДЛААЧ

Л.Ариунаа, Интек ХХК-ийн Ерөнхий захирал

ИНЖЕНЕР

Б.Содбаяр, УБ Төмөр Замын Статистик Бүртгэл, Мэдээллийн Технологийн Төвийн Мэдээллийн сангийн администратор

ТЕХНИКЧ

С.Мөнхтулга, Саммит Компьютер Технологи ХХК-ийн ахлах менежер

АНХДАГЧ

Ө.Болд-Эрдэнэ, БСБ Сервис ХХК-ийн Мэдээллийн сангийн администратор

ТҮШЭЭ-ДЭМЖИГЧ

Ц.Отгонбагана, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

ГАДААД-ДЭМЖИГЧ

Ким Ёнжү, Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын Ази Номхон Далайн Бүсийн захирал

УБ Төмөр Замын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн орлогч дарга Д.ЖигжиднямааОлон нийтээс хамгийн их санал авсан нэр дэвшигчээр шалгарлаа.

Шилдгүүдийн шагналыг МТҮП-ийн шинэ жилийн баярын цэнгүүний үеэр гардуулсан бөгөөд МТҮП нь энэ шалгаруулалтын хамтран зохион байгуулагч байгууллагаар 9 дэх жилдээ амжилттай хамтран ажиллалаа.

Шагнал Санаачлагчдын Хороо

2011.12.30

Ажлын албаны хаяг:

Монголын Хөгжлийн Гарц ТББ, Утас/Факс: 319367

Хаяг: Бага тойруу – 49, Мэдээллийн технологийн үндэсний паркийн байр, 305 тоот

Вэб: http://www.mongolia-gateway.mn/itprize,

Э-шуудан: info@mongolia-gateway.mn

“Би нэг залуугийн хөлийг чиглүүлж буудсан”
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдалд холбогдох “Цагдаагийн өдрийн тэмдэглэл”-ийг анх удаа ил болгосон юм. Тус тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэе.

2008.07.02.

■ Дарга нар өрөөндөө нэг нэгээр нь оруулж халуун сав барьсан настай эрэгтэй хүн “Гадаад яамны урдаас хойш чигт, цэнхэр өнгийн суудлын машин маш хурдтай гарч ирээд биднийг буудаад байна” гэж хэлээрэй гэв. С.Даржаа дарга яг ингэж хэлээрэй гэсэн.

■ х/а Батсүх дарга бүх бүрэлдэхүүнтэй ганцаарчилж уулзаад: Сургуулийн сумаар бүгд дээш буудсан, Бидний өөдөөс хүмүүс буудсан гэж хэл гэсэн. Тасгийн дарга д/х Даржаа үүнийг дэмжсэн.

■ д/х Даржааг буудахыг д/а Батцэрэн харсан. Өндөр давхрын дэргэд 2 удаа буудсан гэж Ганбаатар бид хоёрын дэргэд хэлсэн.

2008.07.03.

■ а/а Мандах: д/х Мягмаржавтай хамт явахдаа би нэг залуугийн хөлд чиглүүлж буудсан. Тэр хүн дороо дэвхцээд байсан, би оноогүй байх аа гэж ярьсан. Харин энэ байдлыг зэвсгийн мастер а/а Батдорж мэдэж байгаа, яаж мэддэг байна аа гэж ярьсан. Энэ бүхнийг ярьж байхад д/а Ариунболд, Ганбаатар бид хэд өдрийн хоол ангийн гуанзанд идэж байсан юм.

■ Энэ өдөр ангийн үүдэнд 2 дугаар тасгийн хэдэн цагдаа байсан. Цагдаа Жавхаа ярихдаа: Ангийн захирагч х/а Батсүхийг машин дотроосоо буугаар нэг хүүхдийн хэвлийд нь буудаж унагахыг харсан сайн бууддаг юм билээ гэж ярьсан.

■ х/а Батсүхийн сууж явсан эргүүлийн алаг машины баруун гадна талын баруун (буруу талт) толь жижиг бууны мөр гарч хагарсан байсан. (Польш аяга цоорсон байсан). Үүнийг а/х Хорлоорембучи хараад манай тасгийн бүх хүмүүсийг байхад энэ толийг солихгүй яасан юм бэ гэж байсан.

■ а/а Батдорж гуай: явж явж буу сум тавьж олгосноороо би буруудах юм байна л даа гэж д/а Ганбаатар бид хоёрт хэлсэн.

■ д/х Мягмаржав: х/а Батсүхийн хэлснээр худал хэлээд хэрэггүй! Сургуулийн сумаар гэж хэлээд хэрэггүй! Амарболд даргатай уулзахаар Батсүх явсан. Тийм учир бүгд үнэнийг ярь!

2008.07.04.

■ д/а Ганбаатар 8 цаг 45 минутад бид хөдөллөө буудсан сумнуудаа түүгээд авсан байна. Одоо сургуулийн сум гэж хэлэх болсон шүү гэж хэлэв.

■ Анги дээр 13 цагт тасгийн дарга д/х Даржаа 5 ширхэг буудсан сургуулийн хонгио өгч самуун гарсан газарт сэм хая гэж үүрэг өгөв. Бас мэдүүлэг өгөхдөө сургуулийн сумаар буудсан гэж хэл гэв. Тэр үед Нийслэлийн цагдаагийн д/х Ганбаатар: Сургуулийн сумаар буудсан гэж хэл прокурорт үг алдаж бусдыгаа чирж гай болов гэв.

■ Энэ өдөр 6 дугаар тасгийн а/а Гансүх а/а Мөнхбаяр, жолооч Сүхбат, д/а Ганбаатар, а/а Батдорж нар жижиг буутай байсан. Гэвч битгий хэлээрэй гэж үг хэлээ уулзаж нийлүүлэв. (Хар машинтай хүмүүс өөдөөс буудсан гэж хэлээрэй гэв)

■ Ганбаа үлдсэн сумыг тоолж аваагүй шүү дээ гэхэд х/а Батсүх бүгдийг нь дээш нь шүршсэн гэж хэлэхгүй юу гэсэн гэв. (УБЗ 40 59 дугаарын хөх алаг машин толио сольсон байв)

■ 8 цаг 50 минутад а/х Хорлоорембучи утасдаж сургуулийн сум авсан гэдэг дээр яаралтай ирж гарын үсэг зур, тэгээд гэртээ харихгүй юу гэв. Би очиж зурах болов. Би ерөөсөө буудаагүй учир зурах ёстой юмуу гэхэд бүгд 20 ширхэг сум авснаар зурж байгаа гэв.

2008.08.18.

■ 23 цагт д/х Мягмаржав, х/а Батсүх нар та нар хоригдож байцаагдана. Өөрсдөдөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй, бууг чинь янзалж өгнө гэв.

2008.08.22.

■ д/х Мягмаржав бидний 7 цагдаагаар Эргүүл хамгаалалтын газрын подвалын бие засах өрөөний суултуурыг авахуулж 3 м орчим гүн нүх ухуулав. Тэр нүхэнд нэлээн зузаан бүдүүн труба авчирч суулгаад буудлага хийж 7 дугаар сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болон бусад зүйлийг өөрчилсөн. Нүх ухсан цагдаа нар: Ганболд, Батболд, Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, Батсүх даргын хамаатан бас нэг цагдаа. Цагдаа Мөнхтулга нөгөө трубаг Эргүүл хамгаалалтын газрын саарал өнгийн фургон машинаар Гачууртад аваачиж хаяхаар авч явсан.

2009.06.04.

■ Чи өлсгөлөн зарла гэхэд нь би дургүйцсэн. Тэгэхэд х/а Мягмаржав, Баярмагнай, а/х Мөнхбат байсан. Мөнхбат уурлаж чи тийм бол зайл, чиний хэрэг байхгүй гэж байсан.

2009.06.09.

■ д/х Мягмаржав: Төмөрхуяг прокурорын мөрдөн байцаагчид сургуулийн биш сум тараасан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Өөр ямар ч цагдаа тийм мэдүүлэг өгөөгүй шүү гэж бидэнд анхааруулав.

2009.06.17.

■ х/а Батсүх Цагдаагийн академийн … албаны даргаар ажиллаж байгаа. Буу барьсан цагдаа Ариунболд, Батцэрэн, Ууганбаяр нар Цагдаагийн академид сурч байна.

From: http://links.causes.com/s/<wbr>clzdn0</wbr>

Долдугаар сарын 1-ний нууц баримтыг дэлгэлээ
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд унагасан юм. Энэ үйл явдалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд заасан 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас шархадсан зургаан иргэн, мөн галт зэвсэгт амиа алдсан дөрвөн иргэн, угаартаж нас барсан нэг иргэнээс төрийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уучлал гуйлгуулах тухай асуудал нь зөвхөн нэг л заалт юм. Үүнээс гадна Цагдаа, Шүүх, прокурорын байгууллагыг хэрхэн шинэчлэх тухай заалт бас туссан байсан. Энэ шинэчлэлийг хийснээр хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчин хангагдах ёстой. Жишээлбэл, Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газрын мөрдөх алба, Улсын ерөнхий прокурорын хэрэг бүртгэх албаны чиг үүргийг хэрхэн тусгаж өгөх тухай заасан байсан. Ингэхгүй бол хэрэг илрэхгүй байна. Цагдаа нар гудамжинд гарсан хэргийг илрүүлдэг хэрнээ дотроо гарсан хэргийг илрүүлэхгүй байна. Гол шалтгаан нь цагдаа нар хэргийнхээ баримтуудыг өөрсдөө устгаж байна. Хоёр дахь шалтгаан нь шүүхээс шийдвэр гарахад дээрээс заавал зааварчилгаа өгч нөлөөлдөг. Тийм учраас өмгөөлөгч, хуульчдын холбоог яаж сайжруулах юм бэ гэдгийг мөн энэхүү тогтоолын хүрээнд тусгасан байсан. Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан иргэдийг өмгөөлөх өмгөөлөгч тухайн үед олдохгүй байсан. Яагаад гэвэл өмгөөлсөн хүнийг нь дээрээс нь дарамталж байсан учраас. Тиймээс энэ тогтоол нь өргөн агуулгаараа хууль, цагдаа, шүүхийн байгууллагыг шинэчлэх талд чиглэсэн байсан гэдгийг онцолъё” гэсэн юм.

Мөн энэхүү мэдээллийг хийх үеэрээ өдрийн тэмдэглэлийн дэвтрээ авчирч өгсөн цагдаагийн баримтуудыг дэлгэсэн юм. Тэрбээр цагдаагийн өдрийн тэмдэглэлийг сэтгүүлчдэд харуулсны зэрэгцээ жижиг хальсан уутанд хийсэн бууны хонгионуудыг үзүүлэв. Эл бууны хонгио нь хоёр төрлийнх байх аж. Гишүүний тайлбарласнаар нэг нь жинхэнэ сумны хонгио, нөгөө нь сургуулилтын үеэр ашигладаг бууны хонгио аж.

Цагдаагийн өдрийн тэмдэглэлд бичсэнээр хэний тушаалаар цагдаагийнхан иргэд рүү гал нээсэн. Иргэдийг буудаж амийг нь хөнөөснийхөө дараа мөн хэний тушаалаар галт сумныхаа хонгиог түүхээр явсан. Дээрх хонгиог түүснийхээ дараа сургуулилтын сумны хонгиог хэдэн цагийн орчимд цацсан бэ гээд олон зүйлийг өнөөдөр хэвлэлийнхэнд дэлгэсэн тэрхүү өдрийн тэмдэглэлд тодорхой бичжээ. Зарим хэсгийг сийрүүлбэл,

“Цагдаагийн дэд хурандаа Мягмаржав бидний долоон цагдаагаар Эргүүл хамгаалалтын газрын подвалын бие засах өрөөний суултуурыг авахуулж 3 м орчим гүн нүх ухуулав. Тэр нүхэнд нэлээн зузаан бүдүүн труба авчирч суулгаад буудлага хийж, долдугаар сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болон бусад зүйлийг өөрчилсөн. Нүх ухсан цагдаа нар: Ганболд, Батболд, Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, Батсүх даргын хамаатан бас нэг цагдаа. Цагдаа Мөнхтулга нөгөө трубаг Эргүүл хамгаалалтын газрын саарал өнгийн фургон машинаар Гачууртад аваачиж хаяхаар авч явсан” гэж бичсэн байлаа. Түүнчлэн дээрх үйл ажиллагааг цагдаа нараар гүйцэтгүүлсэн цагдаагийн хурандаа н.Батсүх, дэд хурандаа н.Мягмаржав хоёр цагдаа нарт хандан “Өөрсдөдөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй. Бууг чинь янзалж өгнө шүү” гэж хүртэл захиж байсныг энэхүү өдрийн тэмдэглэлд бичсэн байв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэхүү өдрийн тэмдэглэлд бичсэн зүйлүүд бол хөдөлшгүй нотлох баримт гэдгийг онцлоод хэрэг үйлдсэн цагдаа нар дарга нарыгаа хууль хяналтын байгууллагынханд гэрчлээгүйнхээ төлөөсөнд зарим нэг нь гадаадад сурахаар явсан бол мөн зарим нэг нь Цагдаагийн академиад суралцаж байгааг дуулгасан юм. Бодит байдал ийм байхад энэ хэргийг хаацайлж Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг унагахад гол үүрэгтэй ажилласан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарт харамсч буйгаа илэрхийлээд сайн эцгийн нэр, сайн дүүгийн нэрээр хэр хол явахыг нь харъя. Эцсийн дүндээ сонгогчид эдгээр хүмүүсийг гэмт хэрэг хийгчдийг хаацаалаарай гэж сонгоогүй. Өнөөдөр энэ хэргийг хаацайлсан ч үнэнд гүйцэгдэж л таарна. Шинэ цаг ирэхэд энэ хэргийг илүүлнэ” гэлээ.

2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн улмаас хохирсон цагдаа нараас зарим нь одоо хэр нь эрүүл мэндийн нөхөн төлбөрөө авч чадаагүй байгаа бөгөөд эл асуудлаараа Х.Тэмүүжин гишүүнд дахин ханджээ. Жил гаруйн өмнө асуудал тавихад нь Засгийн газарт энэ асуудалтай холбогдуулан асуулга тавьж байсан. Гэвч шийдвэрлэгдээгүй, тиймээс энэ асуудлыг Засгийн газарт уламжлах ёстой гэж үзэж байна. Намын байр барих болохоор 11 тэрбум төгрөг зарцуулж болдог, төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж яваад хохирсон цагдаа нарын эрүүл мэндийг хохирлыг барагдуулах болохоор төрөөс мөнгө гаргаж чаддаггүй байж болохгүй. Дээр нь цагдаагийн байгууллагын техник хэрэгслийг сайжруулах талд өнөөг хүртэл даацтай ажил хийж чадаагүй нь нэг ёсны Засгийн газрын тэргүүн С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар ажлаа хийж чадахгүй байгааг харуулж буй хэрэг. Тиймээс албан тушаалаасаа огцрох цаг нь болсон гэлээ.

Дашрамд сануулахад, Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахад нэлээд цаг хугацааг зарцуулсныг зэрэгцээ саад тотгортой ч нэлээд тулжээ. Тухайлбал, анх 2009 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Улмаар 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн улмаас хохирсон иргэд болон уг хэрэгт холбогдсон гэрчүүдээс болсон явдлын талаар мэдээлэл авах чиглэлээр ажилласан. Ингээд Тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 12-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй сонсгол зохион байгуулах тухай журмыг боловсруулж батлуулсан.

Ингэснээр 2009 оны арванхоёрдугаар сарын 2-нд “Долдугаар сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсголыг анх удаа Монгол Улсын парламентын төвшинд зохион байгуулсан байна. Дараа нь галт зэвсэг ашигласан талаарх хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн ч, эрх баригчдын хувьд аль болох хийлгэхгүй байх талаас нь ажиллагаа явуулснаар эл сонсголыг хийж чадаагүй аж. Тухайлбал, энэ асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхээр саналаа өгөхөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас дөрвөн удаа нээлттэй сонсгол явуулах дарааллыг УИХ-ын хуралдаанд оруулалгүй буцаажээ. Нэг тохиолдол нь Улсын ерөнхий прокуророос нээлттэй сонсголд оролцохгүйгээ илэрхийлсэн албан бичиг ирүүлснийг үндэслэн УИХ-ын даргын зүгээс галт зэвсэг ашигласан талаарх нээлттэй сонсголыг зохион байгуулах боломжгүй гэсэн шийдэрийг ч авч байжээ.

Г.Дарь

http://links.causes.com/s/<wbr>clzdnW</wbr>

Монголд байр хайж буй гадаад эр
During the summer of 2010, a film crew from House Hunters International came to Mongolia to film M.A.D. and one of its clients. They came in particular they cam to film the trepidations and anxiety that can come with the purchase of a house in Ulaanbaatar.

Trevor Syrad, the director and part-owner of the Talk Talk school of English was looking for a home to move in with his wife Jarkhlan. Faced with three very different options, Trevor had to make a hard choice.

Ирланд руу зорчих гэж байгаа бол
Визийн мэдүүлгийн маягтын талаар:Мэдүүлгийн маягтыг англи хэл дээр компьютeр ашиглаж, эсвэл гараар гаргацтай TOM , ДАРМАЛ ҮСГЭЭР бичиж бөглөнө.

•Мэдүүлгийн маягт дахь бүх асуултыг бүрэн бөглөсөн байх ёстой. Бүрэн гүйцэд бөглөөгүй мэдүүлгийн маягтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Визийн мэдүүлгийн маягтыг гурван хувь бөглөж өгнө.

•Визийн мэдүүлгийн маягтанд гарын үсгээ зурсан байна. Маягтыг бусдын туслалцаатайгаар бөглөсөн бол өгөгдсөн бүх мэдээлэл үнэн зөв болсон эсэхийг нягтлан үзсэнийхээ дараа гарын үсгээ зурна уу.

Визийн мэдүүлэгт хавсаргах матeриалууд

Худал буюу буруу мэдээллийг хавсаргах нь визийн мэдүүлгийг татгалзах үндэслэл болдог. Тиймээс та өөрийн бичиг баримтаа үнэн зөв бөглөнө үү.

Виз мэдүүлэгчдээс ирүүлсэн аливаа мэдээлэл, баримт бичгийн дагуу шалгалт хийдэг болохыг анхаарна уу.

Бүх баримт бичгийн эх хувийг англи хэл дээрхи орчуулгын хамт ирүүлнэ. Орчуулгыг баталгаажуулсан байх шаардлагатй.

Өөртөө эргүүлэн авах ёстой бичиг баримтын нэг хувь хуулбарыг заавал ирүүлнэ. Хуулбарыг ирүүлээгүй тохиолдолд баримт бичгийн эх хувь танд буцаж очихгүй.

Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан паспортын хэмжээний өнгөт гэрэл зургийг визийн мэдүүлгийн маягтад хавсаргана.

Таны визийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг тодруулахын тулд хөндлөнгийн биe даасан байгууллагаар шалгуулж болно .

Паспорт:

Визийн мэдүүлгийн маягтын хамт паспортоо ирүүлнэ.

Паспортынхоо зурагтай хуудас, бүх виз тамгатай хуудасны хуулбарыг мөн ирүүлнэ үү.

Таны паспорт сургалтаа дуусах хугацаанаас цааш 6 сараас доошгүй хугацаагаар хүчин төгөлдөр байх ёстой.

Хэрвээ виз мэдүүлэгч одоо хэрэглэж байгаагаас өмнө өөр паспорттой байсан бол эсвэл одоо өөр паспортоор зорчих бол өмнөх паспортоо эхээр нь ирүүлнэ. Хэрвээ хуучин паспорт чинь эхээрээ байхгүй бол хуулбарыг нь ирүүлнэ. Үүнд зөвхөн виз дарсан хуудсаар зогсохгүй паспортын бүх хуудсын хуулбар орно. Хуучин паспортоо яагаад сольсон талаар тодорхой тайлбар ирүүлэх ба энэ талаархи цагдаагийн газрын тодорхойлолтыг ирүүлнэ. Визийн ажилтан холбогдох паспортуудыг чинь шалгаж үзэх хүртэл визийн талаар шийдвэр гаргахгүй.

Ярилцлага

Виз хүсэгчдээс ярилцлагад орохыг заавал шаардахгүй журамтай ч

шаардлагатай гэж үзсэн тохиолдолд визийн ажилтан таниас ярилцлага

авах эрхтэй.

Эмнэлгийн үзлэг:

Виз мэдүүлэгчид виз авахын тулд эмнэлгийн үзлэгээр орсон байх шаардлагагүй.

Арван зургаан насанд хүрээгүй хүүхдүүд:

Эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн хамт зорчиж буй 16 хүртэлх насны хүүхэд эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн паспортанд эсвэл зорчих бусад бичиг баримтад нэр заагдан хавсрагдсан бол түүнчилэн эцэг, эх асран хамгаалагчийн нь паспортонд “зөвхөн эзэмшигчид хүчинтэй” гэж онцлон заагаагүй бол Ирланд улсад орох виз авах шаардлагагүй. 16 нас хүртэлх насны хүүхэд өөртөө зорчих бичиг баримттай яваа бол эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн хамт явж буй эсэхээс үл хамааран виз авах шаардлагатай.

Зорчих тийз:

Визийн талаар шийдвэр гарч виз мэдүүлэгчийн баримт бичгийг буцаан олгохоос өмнө

зорчих тийзийг худалдан авсан байх шаардлагагүй.

Таны визийн мэдүүлгийг талаар өгөх зарим нэгэн зөвлөгөө:

Визийн мэдүүлгийн маягтын хамт холбогдох бүх баримт бичгийг ирүүлэх.

Визийн мэдүүлгийн маягтыг ирүүлэхээс өмнө бусад баримт бичгийг визийн ажилтанд ирүүлэхгүй байх.

Визийн мэдүүлгийн маягтын хамт хавсаргах баримт бичгийг ирүүлэхдээ бичгийн хавчаар, үдээс, хавтас ашиглахгүй байх.

бичиг баримтын орчуулга шаардлага хангасан эсэхийг шалгах.

Визийн мэдүүлгийг хаана ирүүлж болох вэ?

Ta Монгол улсад суудаг бол визийн мэдүүлгээ Бээжин хот дахь Визийн албанд ирүүлээрэй. Визийн мэдүүлгийг шуудангаар болон Бээжин дахь Визийн алба pyy биеэр утасдаж ирүүлж болно.

Хаяг :

Embassy of Ireland , Visa Office

Ta Yuan Diplomatic Office Building 2-11-1

14 Liang Ma He Nan Lu

Chaoyang District 100600

Beijing

People’s Republic of China

Утас: + 86 10 65326945 / 65326971

Факс: +86 10 65326956 имэйл:

irlvisa@public3.bta.net.cn

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Баасан 09:30 – 12:00; 14:30 – 16:00 цагийн хооронд.

Та баримт бичгээ гурван хэлбэрээр буцааж авч болно. Мэдүүлгээ ирүүлэхдээ ямар хэлбэрээр буцааж авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэнэ үү.

1, Биеэр авах

2, Баталгаат шуудангаар.

3, Буухиа шуудангаар. Хэрэв та баримт бичгээ шуудангаар буцааж авахыг хүсч байгаа бол та шуудангийн хаягаа тодорхой бичнэ үү.

ИР ЛАНД РУУ ЗОРЧИХЫН ӨМНӨ:

Танд виз олгогдсон бол визийн бүх өгөгдөл зөв эсэхийг шалгаарай. Визийн шаардлага, хүчинтэй хугацааны талаар асуулт байгаа бол тус визийн албатай холбогдоно уу.

Виз нь Ирланд улсад нэвтрэхийн өмнөх шалган нэвтрүүлэлтийн хэлбэр бөгөөд виз нь тус улсад нэвтрэн орох баталгаа болохгүй. Тус улсад нэвтрэх үeд Цагаачлалын албаны ажилтнууд тус улсад орохыг татгалзах, зорчин явж буй иргэний аяллын зорилгыг үнэн зөв эсэхийг тогтоох талаар асуулт тавих эрхтэй. Та Цагаачлалын албаны ажилтнуудад үзүүлэхийн тулд суралцах гэж буй сургуулийн урилга бусад баримт бичгээ биeдээ авч явна уу.

ИРЛАНДАД ОЧСОНЫ ДАРАА:

Хүчинтэй виз нь Ирланд улсад байх зөвшөөрөл биш. Визийн хүчинтэй байх хугацаа виз дээр заагдсан байх ба энэ нь зөвхөн заасан он cap өдрөөс өмнө визийг Цагаачлалын албаны ажилтанд үзүүлсэн байх огноо юм. Нэвтрэн орох боомтын цагаачлалын албаны ажилтан таны тус улсад байх хугацааг зорчин яваа зорилгод тань нийцүүлэн шийддэг. Ирландын хуулийн дагуу байнга оршин суух виз олгодоггүй.

Та 90 хоногоос доош хугацаагаар байх бөгөөд танд виз олгохоор шийдсэн бол С ангиллын виз өгнө. Тус улсад нэвтэрсний дараа та 90 хоногоос дээшгүй хугацаанд байх зөвшөөрөлтэй. Цаашид байх зөвшөөрлийг сунгах нь зөвхөн онцгой тохиолдолд л боломжтой юм.

Та 90 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар байх бөгөөд танд виз олгохоор шийдсэн бол D ангиллын виз олгоно. Тус улсад нэвтрэн орсны дараа 90 хоногийн дотор цагдаагийн газар бүртгүүлэх ёстой.

Виз мэдүүлэгчид Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаар дамжин ирэхийг оролцуулан тус улсад нэвтрэн орж ирэх бүртээ хүчинтэй визтэй байх ёстой. Энэ заалт Ирланд улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэдэд нэн адил хамаарна.

Тухайн виз олгогдсоноос бусад зорилгоор аливаа үйл ажиллагаанд оролцох, мөн тус улсад визэнд зааснаас бусад зорилгоор байхыг Ирланд улсын хуулиар хориглоно. Визэнд заагдсанаас бусад үйл ажиллагааг Ирланд улсад явуулахыг хүссэн иргэд тус улсаас явж шинээр дахин виз мэдүүлэх ёстой. Шинээр виз мэдүүлсэн асуудал шийдэгдэхийг хүртэл виз мэдүүлэгч Ирланд улсад буцаж ирж болохгүй.

Визтэй боловч тус улсад визийн зөвшөөрсөн хугацааг хэтрүүлсэн иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх буюу тус улсаас албадан гаргана.

ВИЗ ТАТГАЛЗСАН ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?

Таны визийг татгалзсан тохиолдолд та Ирланд улсад зорчих хүсэлтэй байгаа бол та татгалзсан шийдвэрийг дахин хянуулах эсвэл шинээр визийн мэдүүлэг өгөх боломжтой юм.

Та шинээр визийн мэдүүлэг өгөхөөр шийдсэн бол таны өмнө нь өгсөн мэдүүлэг, мэдээллийг харгалзан үзнэ.

Таны визийг татгалзсан шийдвэр буруу байсан гэж үзэж байгаа бол та хүсэлтээ Хянан шийдвэрлэх ажилтанд гаргах эрхтэй.

Визийг татгалзсан тохиолдолд та татгалзсан шалтгаануудыг тодорхой заасан виз татгалзсан мэдэгдлийг хүлээн авна. Иймд та шийдвэрийг хянуулах хүсэлтдээ татгалзах болсон шалтгаан бүрт тодорхой тайлбар хийх ёстой. Анх өгсөн визийн мэдүүлгэндээ дутагдалтай байсан асуудал бүрээр зөв, тодорхой, холбогдох баримттай тайлбар хийх хэрэгтэй.

Анхны шийдвэрийн талаархи мэдэгдэл гарсан өдрөөс хойш хорин найман хоногийн дотор та хянуулах хүсэлтээ ирүүлж болно. Хянуулах хүсэлтийг авч хэлэлцэхэд үнэ төлбөргүй.

Хянуулах хүсэлтээ :

The Appeals Officer

Embassy of Ireland , Visa Office

Ta Yuan Diplomatic Office Building 2-11-1

14 Liang Ma He Nan Lu

Beijing 100600

People’s Republic of China

Визийн төрлүүд:

Визийн олон төрөл байдаг.

Хурал зөвлөгөө:  Хэрэв та Ирланд улсад хурал зөвлөгөөнд оролцохоор явах гэж байгаа бол визийн мэдүүлгэндээ доорхи баримт бичгийг хавсаргасан байх шаардлагатай. Үүнд：

Паспорт

Паспортын зурагтай хуудас болон бусад бүх хуудаснуудын хуулбар

Визийн мэдүүлгийн маягт V . A .1 -ыг бөглөсөн байх

Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3 хувь паспортын өнгөт зураг

Виз мэдүүлэгчийн нэр, төрсөн он, cap , өдөр, паспортын дугаарыг заасан Ирланд улс дахь хурал зохион байгуулагч байгууллагын албан урилгын эх хувь . Уг бичигт хурал, зөвлөгөөний зорилго, хугацаа болон виз мэдүүлэгчийн Ирланд улсад байх хугацааны байр, амьжиргааны зардлыг хэн хариуцах талаар тодорхой заасан байна. Түүнчлэн урилгад Ирланд улс дахь хурал зохион байгуулагчийн нэр, харилцах хаягийг тодорхой заана.

Виз мэдүүлэгчийн Монгол улсад байгаа ажил олгогч буюу компаниас виз мэдүүлэгчийн нэр, төрсөн он, cap , өдөр, паспортын дугаар, компанид эрхэлж буй албан тушаалын талаар тодорхойлсон албан бичгийн эх . Албан бичигт аяллын зорилго, хугацаа, виз мэдүүлэгчийн Ирландад байх хугацааны зардлыг хэн хариуцах талаар тодорхойлсон байна.

Энэ төрлийн виз та авсан тохиолдолд Ирланд улсад ажиллах эрхгүй бөгөөд 90 хоногоос дээшгүй хугацаанд байж түүний дараа Ирланд улсаас гарсан байх ёстой.

Суралцагчийн виз : Та Ирланд улсад суралцах сонирхолтой байгаа бол:

Мэдүүлгийн маягт

Мэдүүлгийн маягтыг англи хэл дээр компьютер ашиглаж , эсвэл гараар TOM, ДАРМАЛ ҮСГЭЭР тод гаргацтай бичиж бөглөнө.

Та ” Суралцагчдын визийн мэдүүлгийн нэмэлт маягт BJ (S)” болон “Визийн мэдүүлгийн маягт V.A. 1″   хоёрт хоёуланд нь өгөгдсөн бүх асуултанд хариулах ёстой.

Бүрэн гүйцэд бөглөөгүй мэдүүлгийн маягтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно .

Визийн мэдүүлгийн маягтдаа гарын үсгээ зурсан байна . Маягтыг бусдын туслалцаатайгаар бөглөсөн бол өгөгдсөн бүх мэдээлэл үнэн зөв болсон эсэхийг нягтлан үзсэнийхээ дараа гарын үсгээ зурна уу .

Визийн мэдүүлэгтээ хавсаргах  баримт бичиг ирүүлэх

Визийн мэдүүлэгтэй хамт ирүүлэх Суралцагчдын визийн мэдүүлгийн нэмэлт маягт BJ ( S )- ийг анхааралтай уншина уу. Энд мэдүүлгийн хамт ирүүлэх баримт бичгийн талаар жагсаалт байдаг. Гэвч тэдгээр баримт бичиг асуудлыг төгс хамарсан бус байж болно. Таны визийн мэдүүлгийн талаар шийдвэр гаргахад нь визийн ажилтанд тус болохуйц гэж үзсэн холбогдох аливаа нэмэгдэл мэдээллүүдийг ирүүлээрэй.

Худал буюу буруу мэдээллийг хавсаргах нь виз  татгалзах үндэслэл болдог.

Виз мэдүүлэгчийн мэдээллийг шалгах явцад бусад мэдээллүүд ч шаардлагатай болж болно. Утасны дугаар болон шаардлагатай бусад хаяг гэх мэт мэдээллийг гаргаж өгөхгүй байх нь шалгалт хийх ажилд саад учруулах ба ингэснээр уг виз мэдүүлэгчийн мэдээллийн үнэн зөв эсэх нь хангалтгүйд тооцогдож болох аюултай.

Виз мэдүүлэгчдээс ирүүлсэн аливаа мэдээлэл, баримт бичгийн дагуу шалгалт хийдэг болохыг анхаарна уу.

Бүх баримт бичгийн эх хувийг англи хэл дээрхи орчуулгын хамт ирүүлнэ. Орчуулшын баталгааг хавсаргах шаардлагатай.

Өөртөө эргүүлэн авах ёстой бичиг баримтын нэг хувь хуулбарыг заавал ирүүлнэ. Хуулбарыг ирүүлээгүй тохиолдолд баримт бичгийн эх хувь танд буцаж очихгүй.

Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан паспортын хэмжээний өнгөт гэрэл зураг 4 хувийг визийн мэдүүлгийн маягтад хавсаргана.

Сургалтын төлбөр

Суралцагчийн визийг мэдүүлэхдээ сургалтын төлбөрийг бүрэн хэмжээгээр урьдчилан төлсөн байх шаардлагатай.

Виз мэдүүлэгчийн суралцахыг хүссэн их, дээд сургууль, коллөжоос тухайн сургууль курсэд суралцах хугацаанд нийт сургалтын зардал ямар хэмжээтэй байх, виз мэдүүлэгчээс хэдий хэмжээний төлбөрийг хийсэн болохыг заасан сургуулийн урилгын эх хувийг визийн мэдүүлэгт хавсаргана.

Төлбөрийг төлсөн тухай баримт

Сургуулиас ирүүлсэн урилгын эх хувь нь сургалтын төлбөрийг хийсэн тухай баримт болно. Нэр заасан тухайн хүнээс сургуулийн дансанд мөнгө шилжсэн тухай Ирландын банкны шилжүүлгийн хуудсыг сургуулийн урилгатай хамт ирүүлнэ.

Хууль зүй, эрх тэгш байдал, хуулийн шинэчлэлийн яамнаас гаргасан зааврын дагуу, виз олгогдоогүй байхад виз мэдүүлэгч сургалтын төлбөрт нийт 6,000 еврогоос илүү төлбөр төлөхийг шаардахгүй. Энэ нь тухайн сургалтын байгууллагын өөрийн журам, шаардлагад нөлөөлөхгүй.

Паспорт

Визийн мэдүүлгийн маягтын хамт паспортоо ирүүлнэ

Паспортынхоо зурагтай хуудас, бүх виз тамгатай хуудасны хуулбарыг мөн ирүүлнэ үү.

Таны паспорт сургалтаа дуусах хугацаанаас цааш 6 сараас доошгүй хугацаагаар хүчин төгөлдөр байх ёстой.

Хэрвээ виз мэдүүлэгч одоо хэрэглэж байгаагаас өмнө өөр паспорттой байсан бол эсвэл одоо өөр паспортоор зорчих бол өмнөх паспортоо эхээр нь ирүүлнэ. Хэрвээ хуучин паспорт чинь эхээрээ байхгүй бол хуулбарыг нь ирүүлнэ. Үүнд зөвхөн виз дарсан хуудсаар зогсохгүй паспортын бүх хуудсын хуулбар орно. Хуучин паспортоо яагаад сольсон талаар тодорхой тайлбар ирүүлэх ба энэ талаархи цагдаагийн газрын тодорхойлолтыг ирүүлнэ. Визийн ажилтан холбогдох паспортуудыг чинь шалгаж үзэх хүртэл визийн талаар шийдвэр гаргахгүй.

Ярилцлага

Виз мэдүүлэгчдээс ярилцлагад орохыг заавал шаардахгүй ч

шаардлагатай гэж үзсэн тохиолдолд визийн ажилтан танаас ярилцлага

авах эрхтэй.

Эмнэлгийн үзлэг

Виз мэдүүлэгчид виз авахын тулд эмнэлгийн үзлэгээр орсон байх шаардлагагүй.

Танд амжилт хүсьe!

Ирланд элчин сайдын яамаа хаажээ
Ирландын Бүгд найрамдах улс Ватикан дахь элчин сайдын яамаа хаах шийдвэр гаргажээ. Тус улс Ватикан хот болон Иран, Зүүн Тимор дахь элчингээ татвал жилд 1.7 сая ам.доллар хэмнэнэ гэж үзсэн байна. Гэхдээ  Дублины эрх баригчид Ватикан дахь элчингээ татах болсон нь бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэгдэж буй Ромын папын хэрэгтэй огт холбоогүй гэжээ.

Өнгөрсөн долдугаар сард Ирландын хэвлэлээр шуугиан дэгдээсэн Ромын паптай холбоотой хүүхэд хүчирхийллийн гэмт хэргийн тухай нийтлэлүүдийг Ватикан үгүйсгэсэн билээ. Энэ явдлын дараа Ватикан дээрх нийтлэлийн үр дагаварын талаар хэлэлцэхээр Дублинд бие төлөөлөгчөө илгээсэн юм. Ирландын гадаад хэргийн сайд “Ирландын Засгийн газар Европын холбоо, ОУВС-ын дэмжлэгтэйгээр эдийн засгаа аврахын тулд авч буй арга хэмжээний нэг хэсэг нь төсвөө танах бодлого” гэж мэдэгдсэн байна. Хүн амын дийлэнх хувийг католик шашинтнууд эзэлдэг Ирланд улс Ватикантай найрсаг харилцаатай орнуудын нэг бөгөөд 1929 онд элчин сайдын яамаа нээсэн ажээ. Ирланд Ватикан дахь элчин сайдын яамаа хаах болсонд тус улс дахь Ромын католик сүмийн тэргүүн сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрбээр “Ирланд энэ шийдвэрээ эргэж харна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Н.Энх